Хөвсгөл аймаг, Ханх сум. Хороо 2 дугаар багийн “Хачим” гэдэг газрын ойролцоо “Хөвсгөл” нуур /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 360 км, сумын төвөөс баруун урд зүгт 42 км/-т долдугаар сарын 18-ны өдрийн 04:38:42 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 04:48 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын орлогч, сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.