О.Есүгэн, Н.Баяраа нарын асуудлаар МҮОХ-ноос ОУОХ руу дахин бичиг явуулахаар болжээ

О.Есүгэн, Н.Баяраа нарын асуудлаар МҮОХ-ноос ОУОХ руу дахин бичиг явуулахаар болжээ

Манай улсын 33 тамирчин "Парис 2024" зуны олимпод оролцохоор эрхээ аваад байсан ч Монголын Үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны хариуцлагагүй байдлаас болж хоёр тамирчны 10 метрийн хийн буудлагын төрөл нь хасагдаж, зуны олимпод ганц төрлөөр оролцохоор болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. 

10 метрийн хийн буудлагын төрлөөс хасагдсан хоёр тамирчны нэг болох О.Есүгэний ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл МҮОХ-ноос Парис-2024 олимпын буудлагын төрөлд оролцох хоёр тамирчны эрхийг баталгаажуулж өгөхийг хүссэн албан бичгийг Олон Улсын Олимпын Хороо руу дахин явуулахаар болжээ.