Баяр наадмын үеэр 3506 иргэн ГССҮТ-өөс тусламж үйлчилгээ авчээ

Баяр наадмын үеэр 3506 иргэн ГССҮТ-өөс тусламж үйлчилгээ авчээ

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд буюу 2024 оны долдугаар сарын 10-наас 16-ны хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт осол, гэмтлийн шалтгаанаар нийт 3506 хүн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс том хүн 2113, 0-18 насны хүүхэд 1393 байна.

Мөн энэ өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 483 хүн яаралтай тусламж авчээ. Үүнээс том хүн 304, 0-18 насны хүүхэд 179 байна. Түүнчлэн мориноос унаж гэмтсэн тохиолдол нийт 125 байна. Үүнд 10 хүртэлх насны хүүхэд 27 байгаа бол, 10-18 насны хүүхэд 53 байна. Харин уралдааны мориноос унасан 13 хүүхэд байгаа аж. Мөн ахуйн хүрээний архидалттай холбоотой зодоон цохион, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 36 хүн ГССҮТ-д тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс 0-18 насны хүүхэд 2 байна.