Бөхчүүдийн допингийн шинжилгээг Герман руу явуулж, хариуг 48 цагийн дотор авна

Бөхчүүдийн допингийн шинжилгээг Герман руу явуулж, хариуг 48 цагийн дотор авна

Үндэсний их баяр наадамд зодоглосон бөхчүүдээс авдаг допинг буюу сэргээшийн төрлийн шинжилгээг энэ жилээс Европ руу явуулахаар болжээ.

Шинжилгээний хариу 48 цагийн дотор гарах бөгөөд ингэснээр наадмын түрүү бөхчүүдийн допингийн асуудал цэгцэрнэ гэж Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос мэдэгдсэн байна. Монголын допингийн үндэсний байгууллагаас Германы Дрезден хотын итгэмжлэгдсэн лабораторид сорьцийг илгээж, хүлээн авснаас 48 цагийн дотор хэвийн болон сэжигтэй гэсэн хариуг эргээд мэдэгдэх аж. Монголын талаас шинжилгээний хариуг богино хугацаанд авахын тулд сорьцыг Герман улсад биечлэн хүргэхээр төлөвлөжээ.

Ингэхдээ долдугаар сарын 13-ны нислэгээр Герман улсын нийслэлд буугаад орой нь Дрезден хотод очих аж. Харин сэжигтэй хариу гарвал допингийн ямар төрлийн бодис хэрэглэсэн гэдгийг 14-21 хоногийн дотор шинжлэх юм байна. Өмнө нь Допингийн үндэсний төвөөс шинжилгээг Өмнөд Солонгос улс руу явуулж, хариуг Үндэсний бөхийн салбар хороонд ирүүлдэг байв.