Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн долоогийн даваа эхэллээ. Долоогийн даваанд улсын аварга О.Хангай улсын харцага цолны болзол хангаал буй харцага улсын начин Д.Хүдэрбулгыг амлан авсан байна. Харин Даян аварга Н.Батсуурь, Аймгийн арслан Т.Сайханжаргалыг, Улсын аварга П.Бүрэнтөгс Улсын начин Э.Ууганбаярыг, Улсын арслан Б.Орхонбаяр, Улсын харцага Г.Ганхуягийг тус тус амлажээ.