Г.Отгонтамир: Баруун аймгууд руу зорчих хөдөлгөөнийг маргаашаас нэг чигийн урсгалд оруулна

Г.Отгонтамир: Баруун аймгууд руу зорчих хөдөлгөөнийг маргаашаас нэг чигийн урсгалд оруулна

Ардын хувьсгалын 103 жилийн ойн үндэсний их баяр наадам үргэлжилж байна. Бид Төв цэнгэлдэх хүрээлэнгээс баяр наадмын авто тээврийн зохицуулалтын талаар ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Г.Отгонтамираас тодрууллаа.

ВИДЕО: 

Тэрбээр "Энэ жилийн хувьд Төв цэнгэлдэх хүрээлэнд улсын баяр наадмын комиссоос олгосон тусгай зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийг ялгах долоон цэгт алба хаагчид биетээр болон теле камерын хяналт тавин ажиллаж байна. Мөн төв цэнгэлдэх орчимд хоёр дугуйтай тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан. Учир нь маш олон бага насны хүүхдүүд явганаар зорчдог учраас цахилгаан скүүтер, мопедын хөдөлгөөнийг хязгаарласан байгаа. Түүнчлэн Төв цэнгэлдэх орчимд таван төрлийн 7850 тээврийн хэрэгсэл зогсох маршруттай. Одоогоор зам тээврийн ноцтой дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй байна.