Дуучин Д.Бурмаад Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон олголоо

Дуучин Д.Бурмаад Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан зарим хүмүүст шагнал гардуулж буй бөгөөд Ардын дуучин, Соёлын тэргүүний ажилтан Даваагийн Бурмаад Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон шагналыг хүртээлээ.

Тодруулбал Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байгаа юм.