Явганаар мал хариулж яваад сураггүй болсон бага насны хүүхэд нас барсан байдалтай олджээ

Явганаар мал хариулж яваад сураггүй болсон бага насны хүүхэд нас барсан байдалтай олджээ

Ховд аймгийн Дуут сум Шивэр багийн "Хар сайр" гэдэг газар долоодугаар сарын 6-ны өдрийн 17:00 цагийн орчим бага насны хүүхэд явганаар малаа хариулж яваад сураггүй алга болжээ.

Энэ тухай дуудлагыг өчигдөр /2024.07.07/ 00:25 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08:45 цагт тус багийн "Хар сайр" гэдэг газар /гэрээс нь зүүн зүгт 2 км/-аас цогцсыг олжээ. Цогцсыг Буянт сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.