Энэ сарын 03-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд гадаад улсын иргэн “О.Sh” нь Сүхбаатарын талбайн гол хэсэгт зогсож байхдаа “Би Монголд ирээд байна, энэ залууг харахын тулд гэж Чингис хааны хөшөө рүү зааж, “Чи өвөг дээдэст минь яаж хандаж байсан шиг би одоо үр хойчид чинь тэгж хандах болно” гэж хэлж буй бичлэг нийтлэгдсэн.
Тэгвэл дээрх бичлэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас гадаадын иргэн “О.Sh”-д Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл (Танхайрах)-д зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж эхлээд байсан юм. Тэгвэл өнөөдөр /2024.07.08/ Сүхбаатарын талбай дээр танхайрсан БНХАУ-ын иргэн О.Sh-ийг шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100 мянган төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан байна.