СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр /2024.06.06/ төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Иймд болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Ус, Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар(УЦУОШГ) онцгойлон анхааруулж байна.

Өнөөдөр өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +15...+20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар +25...+30 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Өдөртөө +17...+19 градус дулаан. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Өдөртөө бороо орохгүй, +18...+20 градус дулаан. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Өдөртөө бороо орохгүй, +16...+18 градус дулаан. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө