Хөвсгөл аймаг 80 жил хуримтлагдсан 75 мянган тонн хогоо 15 хоногт бүрэн цэвэрлэж дуусчээ

Хөвсгөл аймаг 80 жил хуримтлагдсан 75 мянган тонн хогоо 15 хоногт бүрэн цэвэрлэж дуусчээ

Хөвсгөл аймагт 1940 оноос үүссэн хог хаягдлын талбай нь тэлсээр 169 га талбайд хүрч, аймгийн төв рүүгээ нийлэх хэмжээнд хүрсэн тул Засаг даргын тамгын газар, БОАЖЯ-тай хамтран цэвэрлэгээ хийж байгаа талаар бид өмнө мэдээлж байсан.

Энэ хүрээнд хог тархсан талбайг ландфилл аргаар хумих ажлыг 20 гаруй ажилтан, том оврын 16 техник хэрэгсэл, хувийн хэвшил, нутгийн иргэдийн тусламжтайгаар хийж эхэлүүлсэн юм. Тэгвэл Хөвсгөл аймаг 80 жил хуримтлагдаж 169 га талбайд тархсан 75 мянган тонн хогийг 15 хоногт ландфилл аргаар цэвэрлэж дуусчээ.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө