СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голууд үерийн түвшинг 5-10 см даван үерлэж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голууд үерийн түвшинг 5-10 см даван үерлэж байна

Зургаадугаар сарын 6-ны байдлаар Сэлбэ, Сөгнөгөр, Улз зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдсэн. Алтай нуруунаас эхтэй Ховд гол Мянгад сум орчимд, Сэлбэ гол Санзай, Дамбадаржаа орчимд үерийн түвшинг 5-10 см орчим давсан байна.

Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас онцгойлон анхааруулж байна.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө