Бэйсболын од Шохэй Охтанийн данснаас 17 сая.ам доллар хулгайлсан орчуулагч нь хэргээ хүлээжээ

Бэйсболын од Шохэй Охтанийн данснаас 17 сая.ам доллар хулгайлсан орчуулагч нь хэргээ хүлээжээ

Японы бэйсболын од, АНУ-ын Дожерс багт тоглодог тамирчин Шохэй Охтанийн орчуулагч Иппэй Мизухара тамирчны данснаас их хэмжээний мөнгө хууль бусаар завшсан хэрэг гараад байсан. Тодруулбал, тамирчны дотны найз гэгддэг, орчуулагч Мизухара бэйсболын тамирчны данснаас 17 сая ам.доллар хулгайлж, хууль бус мөрийтэй тоглоомонд үрсэн гэдэг нь илэрчээ.

Прокурорын хэлснээр 39 настай Иппэй Мизухара банкны луйвар хийсэн хэргээр дээд тал нь 30 хүртэл жилийн хорих ял, татварын эргэн төлөлтийн баримт хуурамчаар бүрдүүлсэн хэргээр дээд тал нь гурван жилийн хорих ял тус тус сонсож магадгүй ажээ. Уг хэрэг ил тод болсны дараа прокурорууд спортын тэмцээн уралдаануудад хууль бусаар мөрий тавьдаг хэргийг илүү өргөн хүрээтэй мөрдөн шалгахаар болжээ.

Мизухара дөрөвдүгээр сарын 12-ны өдөр саатуулагдаж, дараа нь барьцаанд суллагджээ. Хэрэг илэрсэн даруйд Дожерс баг Мизухараг үүрэгт ажлаас нь халжээ. Мизухара Охтанийг Дожерсоос өмнө Лос Анжелес Энжелс багтай гэрээ байгуулах үед буюу зургаан жилийн өмнө орчуулагчаар нь ажиллаж эхэлжээ.

Эх сурвалж: The Seattle Times




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө