Хятадын "Чанъэ-6" гэх сансрын хайгуулын хөлөг дэлхийн дагуул сарны хойд хэсэгт орших өмнөд туйл буюу "Айткен" хэмээн эрдэмтдийн нэрлэдэг сав газарт амжилттай газардсан талаар БНХАУ-ын Үндэсний сансар судлалын газраас мэдээлжээ.
Хятадын уг төхөөрөмж нь өрөм болон робот гар ашиглан хөрсний дээжийг хоёр өдрийн турш цуглуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Энэхүү оролдлого нь амжилттай болбол Хятад улс сарны алслагдсан хэсгээс хөрсний дээж цуглуулж, дэлхий рүү хүргэсэн дэлхийн анхны орон болох аж. Энэ нь БНХАУ-ын Чанъэ төслийн хүрээнд хийж буй зургаа дахь удаагийн оролдлого юм байна. Тодруулбал, өмнө нь 2020 онд сарны харагдах хэсгээс хөрсний дээжийг эх дэлхийд хүргэсэн аж.
Эх сурвалж: BBC
ВИДЕО: Хятадын сансрын хөлөг сарны өмнөд туйлаас хөрсний дээж авч дэлхийд эргэн ирэхээр саран дээр буужээ https://t.co/Isf4ZKyo6q pic.twitter.com/KaGPbf21Pg
— iSee.mn (@iSee_MN) June 4, 2024