Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёол Хойд Солонгостой хийсэн цэргийн хэлэлцээрийг бүхэлд нь түдгэлзүүлжээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёол Хойд Солонгостой хийсэн цэргийн хэлэлцээрийг бүхэлд нь түдгэлзүүлжээ

2018 оны есдүгээр сарын 19-нд БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин, Хойд Солонгосын Төрийн хэрэг эрхлэх комиссын дарга Ким Чен Ун нарын уулзалтаар батлагдсан “9-р сарын Пхеньяны хамтарсан тунхаглал”-ын нэмэлт гэрээ байгуулж, дайсагнасан харилцааг хориглох заалтуудыг баталсан байдаг. 

Тэгвэл БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол Хойд Солонгостой хийсэн цэргийн хэлэлцээрийг бүхэлд нь түдгэлзүүлэх төлөвлөгөөг баталсан тухай тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газар мэдэгдлээ. Улмаар Өмнөд Солонгосын Засгийн газар Хойд Солонгост энэ тухай мэдэгдэл хүргүүлэх аж. Ингэснээр есдүгээр сарын 19-ний цэргийн хэлэлцээрийн үр нөлөө бүрмөсөн алга болж Өмнөд Солонгосын арми Умард Солонгосын дайсагнасан үйл ажиллагаанд зохих ёсоор хариу өгөх боломжтой болно гэсэн үг.