Гэрийнхээ гадаа цогтой үнсээ асгаснаас түймэр гарч, 353 сая төгрөгийн экологийн хохирол учруулжээ

Гэрийнхээ гадаа цогтой үнсээ асгаснаас түймэр гарч, 353 сая төгрөгийн экологийн хохирол учруулжээ

Гэрийнхээ гадаа үнсээ асгаад 353 сая төгрөгийн экологийн хохирол учруулсан байна.

Тодруулбал, энэ оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Дорнод аймгийн нутагт иргэн Б нь цогтой үнсээ ил задгай асгаснаас үүдэн түймэр гарч, байгаль экологи эдийн засгийн үнэлгээгээр 353 сая төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоожээ. Иргэн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйл ангиар мөрдөн шалгах ажиллагааг явуулж, шүүхэд шилжүүлсэн байна.