Өнөөдөр нийт нутгаар цаг агаар тогтуун дулаан байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн зүүн хагаст баруун хойноос, баруун хагаст баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +16...+21 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +27...+32 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +21...+23 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.