УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөх улс төрийн намууд өнөөдөр /2024.05.25/ Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчдийнхээ хурлын шийдвэр тогтоол, баримт бичгийг Сонгуулийн Ерөнхий Хороо /СЕХ/ хүлээлгэн өгч байна.
Харин өнгөрөгч даваа гараг /2025.05.20/-т хуралдсан АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүдэд танилцуулагдаж батлагдсан "АН-ын нэр дэвшигчдээс 20 орчим хүний нэр, тойргийг тус намын удирдлагууд дур мэдэн өөрчилсөн" явдалд гарсан тул ҮБХ-ны Тэргүүлэгч болох Ж.Батсуурь, Ж.Баярмаа, н.Гарамгайбаатар нарын таван гишүүн Л.Гантөмөрийн гаргасан АН-ын нэр дэвшигчдийн тогтоолд гарын үсэг зурж баталгаажуулахгүй, зөрчил үүсээд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл АН-ын дарга Л.Гантөмөр болон ҮБХ-ны Тэргүүлэгчид өнөөдөр /2024.05.25/ хэлэлцээрийн ширээний ард суусан ч тохиролцоонд хүрч чадаагүй байна.
Ингээд Л.Гантөмөр гарын үсгээ зурж баталгаажуулсан АН-аас нэр дэвших 126 хүмүүсийн нэрсийг СЕХ руу илгээсэн бол, мөн ҮБХ-ны Тэргүүлэгчид "өнгөрсөн даваа гарагт ҮБХ-ны хуралд танилцуулагдсан АН-аас нэр дэвших 126 хүмүүсийн нэрс, хурлын тогтоолыг баталгаажуулж СЕХ руу мөн илгээсэн байна. Товчхондоо, СЕХ руу АН-аас нэр дэвших 126 нэр дэвшигчдийн хоёр өөр материал Л.Гантөмөр болон ҮБХ-ны Тэргүүлэгчдээс очсон гэсэн үг. Тэгвэл тус намын эрх барих дээд байгууллага нь ҮБХ бөгөөд АН-ын дарга болоод УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тус хороо нь сонгож, баталгаажуулдаг байна. Сонирхуулахад, АН-ын ҮБХ-ны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ажилладаг байна.