Маргааш автомашингүй өдөр болно

Маргааш автомашингүй өдөр болно

"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулж буй. Энэ жил уг тэмцээнийг тавдугаар сарын 25-ны Бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Одоогийн байдлаар "Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнд 20 мянга гаруй хүн оролцохоор бүртгүүлжээ

Мөн тухайн өдрийг автомашингүй өдөр болгодог бөгөөд  тээврийн хэрэгслийн хэрэглээг хязгаарлаж, нийтийн тээвэр, унадаг дугуй зэрэг бусад тээврийн хэрэгслийн хэрэглээ болон явган алхалтыг дэмжих, автомашины түгжрэлээс үүдэлтэй хүн амын дунд стресс бухимдал, цаг алдалт, автомашины дуу чимээг багасгах, агаар, орчны бохирдлыг бууруулах зорилготой. Мөн эрүүл аж төрөх орчин нөхцөлийг бүрдүүлэн, идэвхтэй хөдөлгөөнийг олон нийтэд уриалж, нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл, урлаг, эрүүл мэндийн арга хэмжээг зохион байгуулдаг. 

Түр хаах зам байршлууд:

  • Сүхбаатарын талбай
  • Сөүлийн гудамж
  • Партизаны гудамж
  • Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар
  • Төмөрчний гудамж
  • Гэсэр сүмийн уулзвар
  • Самбуугийн гудамж
  • Анкарагийн гудамж
  • Бага тойруу
  • Бээжингийн гудамж
  • Токиогийн гудамж
  • Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзварын Баруун дөрвөн замын уулзвар
  • Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын автомашины хөдөлгөөн хаагдах зураглал гарчээ.

Төв замын хөдөлгөөн хаагдах тул нийтийн тээврийн автобусны маршрутад өөрчлөлт орох аж.




Улаанбаатарт 30 градус дулаан байна

18 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр хулгана өдөр

23 минутын өмнө