ШУУРХАЙ: Р.Базарааг "Банкны чадвар алдагдуулах", "Мөнгө угаах", "Хүнийг хүчээр алга болгох" зэрэг 8 хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татжээ

ШУУРХАЙ: Р.Базарааг "Банкны чадвар алдагдуулах", "Мөнгө угаах", "Хүнийг хүчээр алга болгох" зэрэг 8 хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татжээ

“Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базараа болон түүний холбоотой хэд хэдэн хүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-ны өдөр /2024.04.15/ баривчилж, тэднийг хойшлуулшгүйгээр цагдан хорьсон.

Улмаар прокурорын саналаар түүнийг 30 хоногийн хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан юм. Харин түүний өмгөөлөгчийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар энэ сарын 17-ны өдөр /2024.05.17/ дээрх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийг хориг тавиад байгаа.  

Тэгвэл Р.Базарааг Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангиар яллагдагчаар татсан байна. Тодруулбал, түүнийг "Банк хууль бусаар байгуулах", "Банкны төлбөрийн чадвар алдагдуулах", "Мөнгө угаах", "Хүнийг хүчээр алга болгох", "Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх" гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

Эрүүгийн тухай хуулийн 18.13 дугаар зүйлийн "Банк хууль бусаар байгуулах, банкны төлбөрийн чадвар алдагдуулах1-д "Банкыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нээж үйл ажиллагаа явуулсан, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг хууль бусаар бүрдүүлсэн бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.

Мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн "Мөнгө угаах"1-д "Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэжээ.

Харин Эрүүгийн тухай хуулийн 13.4 дүгээр зүйлийн "Хүнийг хүчээр алга болгох" 3.2-д "хоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэжээ, харин  17.6 дугаар зүйлийн "Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх" 1-дБусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэжээ.




Өнөөдөр тахиа өдөр

20 цагийн өмнө