С.Зориг агсны ах С.Баяраа: Олон түмэн очиж хүндэтгэл үзүүлдэг дүүгийн маань хөшөө 26 жил байрласан энэ газраа л байвал уг нь зүгээр

С.Зориг агсны ах С.Баяраа: Олон түмэн очиж хүндэтгэл үзүүлдэг дүүгийн маань хөшөө 26 жил байрласан энэ газраа л байвал уг нь зүгээр

Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр /2024.04.09/ "Зоригийн хөшөөг заржээ" гэсэн мэдэгдлийг өөрийн твиттер хуудастаа нийтэлсэн нь олон хүний анхаарал татсан. Учир нь “Төв шуудан”-ийн урд Зориг агсны хөшөөний хажууд байрлах хоёр давхар, цэнхэр будагтай жижигхэн байшин, газрын хамт зарагдаж, улмаар өндөр шилэн барилга тэр хэсэгт баригдахаар болоход “Зориг агсны хөшөө”-г нүүлгэх шаардлагатай болсон аж.

Энэ талаар С.Зориг агсны ах С.Баяраа "tv9 телевизийн" нэвтрүүлэгт орох үеэрээ, “Хөшөөг шилжүүлэх хэрэгтэй. Энд барилга барих гэж байна гэсэн албан бичиг Шинэ дэвшилтэт холбооноос бидэнд ирсэн. Бидэнд энэ талаар нарийн мэдээлэл байхгүй байсан юм. Гэхдээ энэ хөшөө нь олон түмний хандиваар боссон, олон түмэн очиж хүндэтгэл үзүүлдэг тул “Зориг сан”-аас дангаараа шийдэх боломжгүй. Мөн хөшөө дурсгал хотын хамгаалалтанд байдаг гэж бид ойлгож байгаа. Тэгэхээр хөшөөг шилжүүлэхээр бол хаана байрлуулах талаар хотоос асуусан. Дүүгийн маань хөшөө 26 жил байрласан энэ байрандаа байвал уг нь зүгээр" гэжээ.

ВИДЕО: