ОХУ-ын цэрэг, арми Украины газар нутаг руу халдан довтолж түрэмгийлж, дайн өдөөсөн үйлдлийг манай зарим иргэд эсэргүүцэж, "No war" хөдөлгөөнийг өрнүүлээд 2 жил гаруйн хугацааг өнгөрч байгаа. Улмаар "No war" хөдөлгөөний залуус долоо хоногийн бямба гараг бүр Монгол Улсад суугаа ОХУ-ын элчин яамны гадна цуглаан хийж, оросуудын украинд өдөөсөн дайнаа зогсоохыг шаарддаг.
Тэгвэл саяхан болсон "No war" хөдөлгөөний цуглааны үеэр ОХУ-ын элчин сайдын яамны ажилтан бололтой нэгэн эр тус хөдөлгөөний залуусын зурагт хуудас зэргийг булаан авсан бол, мөн өөр нэгэн орос эртэй хамт явсан ОХУ-ын иргэн бололтой нэг эмэгтэй "No war" хөдөлгөөний залуус руу "дунд хуруу", хэлээ гаргаж доромжилжээ.
Монгол дах оросын нөлөө өдөр бүр ил болж, иргэдэд шууд халддаг болчихсон. Эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалдаг болохоос гөлөлзөж нуугдаад юу ч шийдэгддэггүйг цаг хугацаа харуулсаар. Дайн нэг л өдөр дуусна, монголчууд юутай үлдэх вэ? pic.twitter.com/QmNKpSKYoP
— Б. Цацрал 🇺🇦🇲🇳 (@Tsa_tsaa) April 6, 2024
Гэтэл түүний үйлдэлд тус газарт үүрэг гүйцэтгэж байсан манай цагдаагийн алба хаагчид ямар нэг арга хэмжээ аваагүй байна. Иймд зарим иргэд Монгол Улсын иргэд өөрийн газар нутагтаа үзэл бодлоо илэрхийлээд гадаадын аль нэг улсын иргэнд доромжуулж болохгүй хэмээн байр сууриа илэрхийлж байна.