Өчигдөр буюу Пүрэв гарагийн өглөө Израйлийн Газын зурвасын баруун урд хэсэгт хоол хүнс ачсан тусламжийн цуваа очжээ. Энэ үеэр иргэд цуваа руу дайрч хэт бөөгнөрөл үүсгэсний улмаас 112 хүн нас барж, 760 орчим хүн шархаджээ.
Харин энэ талаар олон улсын зарим хэвлэлүүд Израилийн армийн цэргүүд иргэд рүү гал нээсний улмаас олон хүн амь насаа алдсан хэмээн мэдээлжээ. Газад ийнхүү Палестины 100 гаруй иргэн тодорхойгүй шалтгааны улмаас амь үрэгдсэн явдлын дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шуурхай хуралдаан зарлаж, пүрэв гарагийн шөнө хаалттай хуралджээ.
Израилийн талаас хэт бөөгнөрөл үүсэж цуваа руу дайрсан хүмүүст сануулга өгөх үүднээс цувааны дэргэд байсан танкнаас анхааруулах дохио өгч гал нээсэн бөгөөд хэн нэгнийг шууд онилоогүй гэсэн тайлбарыг өгч байна.