ҮХЦ-ийн гишүүн халдашгүй эрхтэй учир ажлын байрандаа архидан согтуурсан гэх Г.Баясгалангийн асуудлыг шалгаагүй байна

ҮХЦ-ийн гишүүн халдашгүй эрхтэй учир ажлын байрандаа архидан согтуурсан гэх Г.Баясгалангийн асуудлыг шалгаагүй байна

Ажлын байрандаа архидан согтуурч, ёс бус үйлдэл гаргасан гэх "Тавантолгой төмөр зам"-ын ажилчдын талаар бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, энэ дагуу цагдаагийн байгууллагаас тус асуудлыг шалгаж, зөрчлийн хуулийн дагуу хүн тус бүрийг 25 мянган төгрөгөөр торгосон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл үүний дараахан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалангийн архидан согтуурч буй гэх бичлэг өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ны өдөр /2024.02.27/ олон нийтийн сүлжээнд цацагдсан юм. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаас шалгаж, ямар нэгэн хариуцлага тооцож байгаа эсэхийг албаны эх сурвалжаас тодруулахад "Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль, Үндсэн хуульд зааснаар ҮХЦ-ийн гишүүн нь халдашгүй бүрэн эрхтэй байна" гэж заасан. Энэ хүрээнд прокурорын зөвшөөрөлгүй болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй Цэцийн гишүүнийг шалгах эрх зүйн зохицуулалт байхгүй" гэдгийг тодотголоо. Өөрөөр хэлбэл ажлын байрандаа архидан согтуурсан гэх Г.Баясгалангийн асуудлыг одоогоор хуулийн байгууллага шалгаагүй байгаа аж. 




Өнөөдөр үхэр өдөр

46 минутын өмнө