Б.Юмжирдуламын ээж н.Давгадуламыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

Б.Юмжирдуламын ээж н.Давгадуламыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

Олон нийтийн сүлжээнд "Удган бөө" гэх нэрээр үзэл бодлоо илэрхийлдэг иргэн Б.Юмжирдуламыг Эрүүгийн хуулийн 13.14 дэх хэсэгт зааснаар буюу "Худал мэдээлэл тараах" гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллагаас шалгаж, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг худал мэдээлэл тараах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 800 мянган төгрөгөөр торгох ял оноосон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл түүний ээж н.Дагвадуламыг мөн Орхон аймгийн цагдаагийн газраас шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, тэрбээр саяхан Орхон аймгийн ИТХ-ын үеэр хурлын танхимд бусдын биед халдаж, хэл амаар доромжилжээ. Энэ талаарх гомдол мэдээллийг дээрх цагдаагийн байгууллагаас хүлээн авч, шалгаж эхэлсэн байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.