Ажлын байрандаа архидан согтуурсан гэх Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан нь Д.Ганзоригийн оронд томилогдож байжээ

Ажлын байрандаа архидан согтуурсан гэх Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан нь Д.Ганзоригийн оронд томилогдож байжээ

Сүүлийн жилүүдэд Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн гаргасан ёс бус үйлийн талаар таагүй мэдээлэл олон нийтэд хүрэх болсон. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаяр БНСУ-ын онгоцоор үйлчлүүлж байхдаа үйлчлэгч бүсгүйн эмзэг газарт хүрсэн гэх хэрэг гарч Монголд төдийгүй Солонгост энэ тухай мэдээлэл нь гарч байв. 

Мөн өчигдөр /2024.02.27/ олон нийтийн сүлжээнд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б нь ажлын байранд архидан согтуурсан байж болзошгүй гэх бичлэг гарсан. Тэгвэл бичлэгт гарах хүн нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан аж. Г.Баясгалангийн тухайд Д.Ганзоригийн оронд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдож байсан юм. Тэрбээр уг албан тушаалд томилогдохоосоо өмнө Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалыг хашиж байв. Түүний ажлын байрандаа архидан, согтуурсан үйлдэлд хариуцлага тооцох уу гэх асуудал ч гарч эхлээд байна,

Үндсэн хуулийн цэц нь даргаар томилж чадахгүй хэдэн сарыг үдээд байгаа билээ. Одоогоор тус байгууллагыг Ж.Солонго түр удирдаж байна.  Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно. Цэцийн даргад гурав буюу түүнээс дээш нэр дэвшиж, анхны санал хураалтаар хэн нь ч нийт гишүүний олонхийн санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг Цэцийн даргаар сонгоно. Цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болно. Yндсэн хуулийн цэцийн орлогч даргаар Цэцийн бүрэлдэхүүнд хамгийн удаан ажилласан гишүүн, хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн адил хангасан бол ахмадыг нь Цэцийн дарга томилно гэсэн байдаг.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө