“Captain Marvel” цувралын жүжигчин Кеннет Митчелл хүнд өвчний улмаас таалал төгсжээ

“Captain Marvel” цувралын жүжигчин Кеннет Митчелл хүнд өвчний улмаас таалал төгсжээ

“Star Trek: Discovery” болон "Marvel"-ийн “Captain Marvel” цуврал кинонд тоглосон жүжигчин Кеннет Митчелл нас барсныг гэр бүлийнхэн нь ням гарагт олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдлээ.

Тэрбээр 49 настай байсан бөгөөд 2018 онд ALS өвчтэй гэж оношлогдсон байна. Мөн Канадын уугуул иргэн юм. Жүжигчний карьерийнхаа туршид 50 гаруй кино, телевизийн бүтээлд тоглосон байна. Харин "Marvel"-ийн 2019 оны "Ахмад Марвел" кинонд Кэрол Данверсийн аавын дүрд тоглосон бол 2004 оны "Гайхамшиг", "Иерихо", "Сансрын нисэгчийн эхнэрүүдийн клуб", "Төрсөн үед солигдсон" зэрэг олон арван телевизийн цувралд тоглосон. 

Ийнхүү таван жил хагасын хугацаанд ALS гэх аймшигт өвчинтэй тэмцсэний эцэст ийнхүү 49 насандаа өнгөрсөн ням гарагт таалал төгслөө. 




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө