Ховдын Эрдэнэбүрэн суманд хурдан морьдын уралдаан зохион байгуулсныг цагдаагаас хүүхдийн эрхийн зөрчил хэмээн үзжээ

Ховдын Эрдэнэбүрэн суманд хурдан морьдын уралдаан зохион байгуулсныг цагдаагаас хүүхдийн эрхийн зөрчил хэмээн үзжээ

Ховдын Эрдэнэбүрэн суманд хурдан морьдын уралдаан зохион байгуулсан зөрчлийг цагдаагаас шалгаад, ГБХХГ-т шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл цагдаагийн байгууллагагаас тус хэргийг хүүхдийн эрх зөрчих зөрчил хэмээн шилжүүлсэн байна.

Тодруулбал 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дэвсгэрт 3 насны морьдыг уралдуулан, насанд хүрээгүй хүүхдүүдийг унаач хийлгэж, хүүхдийн эрхийг зөрчсөн үйлдэлд Ховд аймгийн Цагдаагийн газраас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж энэ оны 02 дугаар сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл (Хүүхдийн эрх зөрчих)-д заасан үндэслэлээр Ховд аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлжээ. 




Өнөөдөр тахиа өдөр

54 минутын өмнө