Шүүгчийн биед халдсан "Гарьд" багийн тоглогч Б.Болдбаатарыг зөрчлийн хуулийн дагуу 100 мянгаар торгожээ

Шүүгчийн биед халдсан "Гарьд" багийн тоглогч Б.Болдбаатарыг зөрчлийн хуулийн дагуу 100 мянгаар торгожээ

XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн шинийн 1 /2024.02.10/-ний өдөр Монголын сагсан бөмбөгийн холбооноос Үндэсний Дээд Лигийн тоглолтыг зохион байгуулсан.

Тус тоглолтын үеэр "BCH Гарьд" багийн тоглогч Б.Болдбаатар нь шүүгчийн биед халдсан тул түүнийг 2024 оны хоёрдугаар сарын 10 /2024.02.10/-ны өдрөөс эхлэн 2025 оны арванхоёрдугаар сарын 31 /2025.12.31/-ны өдрийг дуустал буюу 2 жилийн хугацаанд Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаанд оролцуулахгүй байхаар болсон байдаг. Тэгвэл тухайн асуудалд зөрчлийн хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулсан байна. Тодруулбал, энэ сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UG Аrena” спортын төвд Үндэсний дээд лигийн тэмцээний сагсан бөмбөгийн тоглолтын үеэр “B” багийн нэр бүхий тоглогч шүүгчийн биед нь халдсан гэх гомдлыг Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгажээ. Улмаар энэ сарын 19-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгж /100.000 төгрөг/-ээр торгох шийтгэл оногдуулсан гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.




Өнөөдөр тахиа өдөр

34 минутын өмнө