"The Hu" хамтлаг аялан тоглолтоо Австралийн Мельбурнаас ирэх сарын 21-нд эхлүүлнэ

"The Hu" хамтлаг аялан тоглолтоо Австралийн Мельбурнаас ирэх сарын 21-нд эхлүүлнэ

Хүннү рок урсгалыг дэлхий дахинд түгээж, эх орныхоо нэрийг гадаадад сурталчлахад онцгой үүрэг гүйцэтгэж яваа уран бүтээлчдийн нэг нь "The Hu" хамтлаг.

Тэд 2024 оны аялан тоглолтын товоо цахим хуудсаараа дамжуулан албан ёсоор зарлажээ. Тодруулбал, ирэх сарын 21-нд Австралийн Мельбурн, 23-нд Сидней, 24-нд Брисбен хотод тус тус тоглох аж. Уг тоглолт нь Knotfest Australia фестивалийн хүрээнд болж буйгаараа онцлогтой. Тус хамтлагийнхан "Rumble of Thunder” нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргаад буй. Шинэ цомогт “Учиртай гурав”, “Шихихутаг”, “Татар дайчин”, “Хар аянга”, “Байгаль эх” зэрэг 13 дуу багтсан байна.




Өнөөдөр тахиа өдөр

24 минутын өмнө