БНХАУ-аас 240 сая жилийн настай "луу" байж магадгүй амьтны араг яс илрүүлжээ

БНХАУ-аас 240 сая жилийн настай "луу" байж магадгүй амьтны араг яс илрүүлжээ

БНХАУ-аас шинээр олдсон олдвор нь 240 сая жилийн настай "луу" байж магадгүй байгаа тухай Шотландын Үндэсний музей (NMS) баасан гарагт мэдэгджээ.

БНХАУ-ын Триасын үеийн таван метр урт мөлхөгчийг анх 2003 онд олж илрүүлсэн бөгөөд арван жилийн турш судалж, уг амьтны хэлтэрхий болох шинэ олдворуудыг олсноор эрдэмтэд "Диноцефалозавр" гэх амьтан хэмээн үзжээ. Шотланд, Герман, АНУ, БНХАУ-ын олон улсын судлаачдын баг Эдинбургийн Хатан хааны нийгэмлэгийн "Earth and Environmental Science Transactions" сэтгүүлд судалгааныхаа үр дүнг нийтлэхдээ уг амьтныг "луу" гэх амьтан байж магадгүй хэмээн үзэж байгаа талаараа нийтэлсэн байна. 

2003 оноос хойш олдсон шинэ олдворуудыг хамтатган үзсэнээр уг амьтан 32 нугаламтай бөгөөд урт хүзүү нь загас барихад зориулагдсан гэж үзэж байгаа гэнэ. Мөн Диноцефалозаврын урт хүзүү нь өөр нэгэн далайд хэвлээр явагч Танистрофей гидроидуудтай төстэй аж.