"Монголчууд ОХУ-аас эрүүл мэндийн тоног төхөөрөмж авах хүсэлтэй байна" гэж тус улсын ТАСС агентлаг мэдээлжээ

"Монголчууд ОХУ-аас эрүүл мэндийн тоног төхөөрөмж авах хүсэлтэй байна" гэж тус улсын ТАСС агентлаг мэдээлжээ

ОХУ болон манай улсын Эрүүл мэндийн яамны тэргүүн нар уулзаж, хамтын ажиллагааны олон асуудлыг хэлэлцжээ. 

Энэхүү уулзалтаар Эрүүл мэндийн салбарт тодорхой шийдлүүдийг хэрэгжүүлэх, хөтөлбөрийг хамтран боловсруулах, өндөр технологийн төхөөрөмжийг Монголд сурталчлах, нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хэлэлцлээ гэж ТАСС агентлаг мэдээлжээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, "Хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа 1995 оны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд цаашид ч үргэлжлэх болно" гэжээ.

Мөн ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко, "Орос, Монгол хоёр улс хорт хавдартай тэмцэх, эх, хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр эртнээс хамтран ажиллаж ирсэн. цаашид үргэлжилнэ. Бидэнд монголчууддаа өндөр технологийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн сэргээх зэрэг боломжуудыг бий болгоно. Ер нь бид хамгийн ойрын хөршүүдтэйгээ хамтын ажиллагаа өрнүүлж байгаа бөгөөд шаардлагатай бүх талаар туслахад бэлэн байна” гэжээ.




Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ