Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, зарим газраа 100 см хүртэл зузаан цастай байна. Улмаар зургаан аймгийн 23 сум төмөр зудтай, 17 аймгийн 88 сум цагаан зудтай, 17 аймгийн 79 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна.
Ийнхүү хаваржилт хүндэрсэн энэ үед УОК, Засгийн газраас малчдад өвс тэжээлийн тусламж үзүүлж, хаагдсан зам даваа гүвээг нээх ажлыг энэ өдрүүдэд хийж байгаа юм. Тэгвэл өнөөдөр 11.00 цагаас УОК-оос зудын гамшиг, авран хамгаалах, тусламжийн талаар болон цаг агаарын нөхцөл байдлын талаар нэгдсэн мэдээлэл өгөхөөр болжээ. Цаашид зудын гамшиг, нөхцөл байдлын талаар тогтмол мэдээлэл өгөх аж.