АН-аас "Малчдын зээлийг тэглэх" төслийг УИХ-д өргөн барина гэж мэдэгдсэн ч, ЗГ-аас зээл тэглэх бус хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг хэлэлцүүлнэ гэв

АН-аас "Малчдын зээлийг тэглэх" төслийг УИХ-д өргөн барина гэж мэдэгдсэн ч, ЗГ-аас зээл тэглэх бус хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг хэлэлцүүлнэ гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлаж, хуралдаанаар хүнд нөхцөл байдалд ороод буй малчидтай холбоотой нийгмийн асуудлыг шийдвэрлэх ёстой гэж мэдэгдсэн. 

Тус намын бүлгээс Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгосон "Зудын аюул, гамшиг үүссэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай" дөрвөн зүйл заалттай УИХ-ын тогтоолын төслийг санаачилж, УИХ-д өргөн барих аж. 

Тогтоолын төслийн тухайд: 

  1. Зудын аюул гамшигтай тэмцэх, хор уршиг хохирлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх тусгай бодлого төлөвлөгөөг нэн даруй боловсруулж УИХ-д танилцуулж, хэлэлцүүлэх
  2. Зудын аюул гамшигт нэрвэгдсэн малчин иргэдийн (Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан шаардлага хангаж буй) арилжааны банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг төрөөс нэг удаа хариуцан төлөх тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх 
  3. Зудын аюул гамшгийг даван туулсны дараах үеийн нийгмийн амьдралыг хэвийн болгох бодлогын хүрээнд малчин иргэдийг малын тоо толгойн татвараас хоёроос доошгүй жил чөлөөлөх хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх
  4. Дээрх арга хэмжээг авахын тулд 2024 оны улсын төсвөөс зарцуулах зарлагын хэмжээг гурван их наяд төгрөгөөр танаж бууруулан 2024 оны төсөвт тодотгол хийх хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгах гэжээ. Малчдын зээлийг төрөөс нэг удаа тэглэх боломжтой эсэхээр албаны эх сурвалжаас тодруулахад " Малчдын нийгмийн асуудал болон гурил, хивэг зэрэг бүтээгдэхүүнийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа. Гэхдээ малчдын зээлийг тэглэх биш хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг хэлэлцэхээр ярилцаж байна" гэсэн юм. 



Өнөөдөр тахиа өдөр

43 минутын өмнө