ОХУ-ын сөрөг хүчний удирдагч А.Навальныйны цогцсыг ар гэрийнхэнд нь өгөхгүй байгаа ажээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч А.Навальныйны цогцсыг ар гэрийнхэнд нь өгөхгүй байгаа ажээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный тус улсын шоронд хоригдож байхдаа энэ сарын 16 /2024.02.16/-нд нас барсан. Алексей Навальный шоронгийн дэглэмээр гадаа салхилж орж ирээд бие нь муудаж ухаан алдаад дахин сэргэлгүй нас барсан гэж байгаа ч түүний үхэлд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг буруутгах маш олон хүн байгаа юм.

Тэгвэл ОХУ-ын эрх баригчид Алексей Навальныйгийн цогцосыг ар гэрийнхэнд нь өгөхгүй байгаа ажээ. Тодруулбал, түүний өмгөөлөгчид эрх баригчдын хэлсний дагуу А.Навальныйны цогцосыг авахаар Салехардын моргт очсон боловч шарил нь байгаагүй байна. Ингээд тэд Салехард дахь шүүх эмнэлгийн шинжилгээний товчоотой холбогдоход А.Навальныйгийн цогцос байхгүй, шоронгоос ямар ч цогцос хүлээж аваагүй" гэжээ. 

Харин А.Навальныйгийн үхлийн шалтгааныг тогтоох шалгалтыг Мөрдөн байцаах хорооноос эхлүүлсэн тул эрх баригчдад түүний цогцсыг 30 хоногийн турш төрөл төрөгсдөд нь өгөхгүй байх гэжээ. Энэ талаар түүний өмгөөлөгч Кира Ярмыш, "Алексейн үхлийн шалтгааныг тогтоогоогүй, давтан шинжилгээ хийсэн гэж хэлсэн. Түүний хариу ирэх долоо хоногт гарна. Тэд худлаа ярьж, цогцсыг өгөхгүйн тулд бүхнийг хийж байгаа нь илт байна" гэжээ. 

Эх сурвалж: BBC