УИХ-ын гишүүн болох мөрөөдөлтэй Үнэн ба зөв намын дарга "орк" гэгддэг А.Отгонбаатар сүүлийн үед орон нутгаар тойрч, энэ тухайгаа олон нийтийн сүлжээнд нийтлэх болсон. Тухайлбал, "орк" Отгонбаатар өнгөрөгч зун Өвөрхангай аймгийн Хужирт суманд улсын зөвшөөрөлтэй шонхор шувуу барьж байсан Араб иргэдийн оршин суугаа газар руу орж, бичлэг хийн олон нийтэд тараасан.
Үнэндээ, Эрүүгийн тухай хуулийн 13.8-д "Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийж дамжуулах, тараах" юм бол ял шийтгэнэ гэж заасан байдаг. Тэгвэл "орк" А.Отгонбаатар иргэнийн хөдөлгөөний гэх хүмүүсийн хамт өчигдөр, өнөөдөр /2023.12.02-03/ Өмнөговь аймагт очиж Эрдэнэс тавантолгой, Оюутолгой зэрэг уул, уурхайн газрууд руу орохыг завдаж, хөл үймээн тарьж яваа аж.
Үнэндээ "орк" А.Отгонбаатарын үйлдэл бол ирэх УИХ-ын сонгуулиар сонгогдож парламентад суухын тулд иргэдийн анхаарлыг л өөртөө татаж яваа нэг хэлбэр.
Учир нь ирэх УИХ-ын сонгуулиар 128 хүн парламентад сонгогдож, сууна. Иймд олон нийтийн сүлжээнд элдвийн юм ярьж, улс төржиж явдаг А.Отгонбаатар парламентад суух боломж олдоно хэмээн тооцож, уул уурхайн компаниуд дээр очиж, тэднийг элдвээр шүүмжилж, популизм хийж яваа бололтой.
Өнөөдөр ахиад очсон байна ш дээ Гадны хөрөнгө оруулагч нарыг ч нэг зовоож ханахгүй юм аа 😡😡😡@AmaraaDshzvg @Enkhbayar_bat pic.twitter.com/hBGzC21hZ0
— AnkhjargalD (@AnkhjargalP) December 3, 2023