МУГТ Ц.Цогтбаатар бэртлийн улмаас "Tokyo grand slam 2023" тэмцээнд барилдахгүй

МУГТ Ц.Цогтбаатар бэртлийн улмаас "Tokyo grand slam 2023" тэмцээнд барилдахгүй

ОУ-ын жүдо бөхийн холбооны энэ оны сүүлийн цуврал "Tokyo Grand Slam 2023" тэмцээн өнөөдөр /2023.12.02/ эхэлсэн. 

Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 73кг жинд манай улсаас Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаатар нар зодоглох байлаа. Тэгвэл 73кг-ын жингийн "B" хэсгийг тэргүүлэн барилдах байсан олимпын наадмын хүрэл медальт, Дэлхийн аварга МУГТ Ц.Цогтбаатар бэртлийн улмаас тэмцээнд оролцохооргүй болжээ.




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

8 цагийн өмнө

Шуурхай мэдээ