Шархадны эцсийг халаалттай, утсаа цэнэглэж болох жишиг автобусны буудал болгон тохижуулжээ

Шархадны эцсийг халаалттай, утсаа цэнэглэж болох жишиг автобусны буудал болгон тохижуулжээ

Шархадны эцсийн буудалд жишиг автобусны буудлын тохижилтыг хийжээ. 

Тохижилтын ажлын хүрээнд явган зам талбай, гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг цогц ажил хийсэн. Мөн дүүрэгт анх удаа дулаан буудлыг бий болголоо. Иргэд автобус хүлээхдээ дулаан орчинд хүлээхээс гадна цахилгаан хэрэгслээ цэнэглэх боломжтой болжээ. Автобусны эцсийн буудлыг тохижуулах цогц ажил 9 дүгээр хорооноос гадна 14, 20, 23 дугаар хороонд хийгдсэн гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

8 цагийн өмнө

Шуурхай мэдээ