Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах Х.Нямбаатарын хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар болов

Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах Х.Нямбаатарын хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар болов

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл танилцуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг өгсний дагуу байнгын хорооны хуралдааны үеэр зарчмын зөрүүтэй дөрвөн санал, төслийн зарим заалтаар дахин санал хураалт явуулсан байна. Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулах үед олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусган, хуулийн төслүүдийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн засвар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.

Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн олонх дэмжлээ. Иймд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

9 цагийн өмнө

Шуурхай мэдээ