П.Сайнзориг: БНХАУ-ын "Yutong Bus" компанийн үйлдвэрлэсэн автобусыг энэ онд багтаан үйлчилгээнд гаргана

П.Сайнзориг: БНХАУ-ын "Yutong Bus" компанийн үйлдвэрлэсэн автобусыг энэ онд багтаан үйлчилгээнд гаргана

Шинээр том оврын автобус худалдан авах тендерийн сонгон шалгаруулалт зарлагдсан. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг өнөөдөр мэдээллээ. 

Тэрбээр, ""Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар том оврын автобус нийлүүлэх тендерийг зохион байгуулсан. Уг тендерт таван ААН материалаа ирүүлсэн бөгөөд эдгээрээс дөрвөн оролцогчийн материал бидний тавьж буй техникийн шаардлага хангаагүй. Түүнчлэн Үнэлгээний хорооноос БНХАУ-ын "Yutong Bus" компаниас 165 тэрбум гаруй төгрөгөөр 600 автобусыг нийлүүлэхээр тендерт тэнцсэн шийдвэрийг гаргаад буй. Уг хорооноос тендерт тэнцсэн эсэх талаар мэдэгдлийг тендерт оролцсон компаниудад илгээж байгаа. Энэхүү мэдээлэл хуулийн хугацаатай, ажлын өдрүүдэд ААН-үүдээс хариу хүлээнэ. Дээрх хугацаанд асуудал гарахгүй бол автобус худалдан авах гэрээг байгуулах юм. Энэ онд багтаан БНХАУ-ын "Yutong Bus" компанийн үйлдвэрлэсэн нийтийн тээврийн автобусыг үйлчилгээнд гаргах ажлыг шуурхай зохион байгуулна. 

Тендерт тэнцсэн "Yutong Bus" компанийн анх батлагдсан төсөвт өртгөөс буюу санал өгснөөс 17.8 тэрбум төгрөг хэмнэгдэхээр байна.

Тендерийн процессын ажил үргэлжилж байна. Ажлын тав хоногийн хугацаанд гомдол гараагүй бол гэрээ байгуулах хуультай. Тендерийн үнэлгээний хорооны үйл ажиллагаанд захиалагч оролцох боломжгүй. Тендерт оролцогч компаниуд бие биеийн материалтайгаа танилцах боломжтой. Тендерт маргаан гарахгүй бол энэ онд багтаан 300 автобус авна. Автобусыг авсны дараа камер суурилуулах, иргэдийн төлбөрийн асуудлыг уян хатан болгоно" гэлээ.

ҮЗЭХ:




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

9 цагийн өмнө

Шуурхай мэдээ