Н.Сугар: Шинэ автобусанд 2023 онд үйлдвэрлэсэн, -40 градуст хөлдөхгүй байх зэрэг шаардлагыг тавьж байгаа

Н.Сугар: Шинэ автобусанд 2023 онд үйлдвэрлэсэн, -40 градуст хөлдөхгүй байх зэрэг шаардлагыг тавьж байгаа

Улсын төсвийн хөрөнгөөр автобус худалдан авах тендерийн сонгон шалгаруулалтын үйл явцын талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр /2023.12.01/ мэдээлэл хийлээ. 

Нийслэлээс худалдан авах гэж буй автобусанд тавьсан шаардлагыy талаар нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар, "Нийслэлээс буюу захиалагчаас автобусанд тавьж буй шаардлагыг танилцуулъя. 

  • 2023 онд үйлдвэрлэсэн байх,
  • Монгол Улсын Авто тээврийн тухай хууль замын хөдөлгөөний дүрэм, тээврийн хэрэгсэлд тавих ерөнхий шаардлага, авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд нь MNS4599 2003 стандартыг хангасан байх,
  • Зөв талдаа жолооны хүрдтэй байх,
  • Багтаамжийн хувьд иргэд сууж зорчих боломжтой суудлын тоо 26-30 (+1), зогсож зорчих боломжтой хүний тоо 50-аас дээш буюу нийт зорчигчийн тоо 80-аас дээш,
  • Урт 10-11 метр (+-0.5), өргөн 2.4-2.5 метр (+-0.05), өндөр 3-3.3 метр (+-0.05),
  • Эргэлтийн радиус 12 метрээс ихгүй байх,
  • Хөдөлгүүрийн хувьд евро 5, босоо байрлалтай,
  • Хөдөлгүүрийн эзлэхүүн нь 8,400cc,
  • Цилиндрийн тоо 6-8, чадал нь 280-350 морины хүчтэй байх,
  • Түлшний систем нь ус тусгаарлагч болон бусад механик хольцыг шүүх, цэвэрлэх төхөөрөмжтэй байх
  • Шатахууны савны хэмжээ 200 литр ба түүнээс дээш, 
  • Дээд хурд нь 70 км/цаг ба хурдны хязгаарлалттай байх,
  • Хурдны хайрцаг автомат эсвэл механик байж болно,
  • Хүйтний улиралд -40 градус хүртэл хөлдөхгүй, хийн систем нь автомат,
  • Автомат төвлөрсөн системтэй байх гэх мэт,
  • Зорчигчид зориулсан хоёр хаалгатай байх ба хаалга бүрийн дээр гэрэлтүүлэгтэй байх, 
  • Автобусны хана тааз шал нь халуунаас болон хүйтнээс тусгаарлах галд тэсвэртэй материалаар хучигдсан байх бөгөөд битүүмжлэл сайтай байх,
  • Шал нь зорчигчдыг гулгаж, халтирахаас сэргийлсэн эдэлгээ даах материалаар хийгдсэн байх,
  • Шалны түвшнээс дээш 1-3 гишгүүртэй байх, 
  • Жолоочийн бүхээг нь зорчигчдын танхимаас тусгаарлагдсан байх,
  • Жолоочийн бүхээг нь өвөл, зуны улиралд халуун хүйтнээр үлээх төхөөрөмжтэй байх,
  • Жолоочийн суудал аюулгүйн гурван цэгийн бүстэй, биед чийг татахгүй байх,
  • Зорчигчдод зогсоол зарлах чанга яригчтай байх,
  • Автобусны дотор талд зорчигчдод зориулсан хоёр дэлгэц, ледтэй байх,
  • Заалны чанга яригчтай байх,
  • Заалны хяналтын камер найман ширхгээс дээш бөгөөд онлайн горимд ажиллах боломжтой, урд хойд заал руу харсан, дуу дүрс бичдэг байх,
  • Зорчигчдод зориулсан бэлэн мөнгөний хайрцаг байршуулсан байх гэх мэт шаардлага тавьсан. 

Мөн үйлдвэрлэгчийн итгэмжлэлийн баталгаа нь хоёр жил байх, жолооч нарт сургалт арга зүйгээр хангаж ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, их багтаамжийн автобусны ашиглалт, аюулгүй ажиллагааны инженер техникийн ажилчид, болон жолооч нар туршлага судлах боломжоор хангах ёстой гэсэн нэмэлт шаардлагуудыг тавьсан" гэв. 

LIVE: