УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат тамгаа гардан авлаа

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат тамгаа гардан авлаа

Ерөнхий нарийн бичгийн дарга нарын ажлыг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар хүлээлцүүлэхдээ, Улсын Их Хурлын тогтоолыг уншиж танилцуулан, хэн хэнд нь шинэ ажилд томилогдсонд баяр хүргэв.

Тэрбээр, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын болон Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалыг Монголын нэр хүндтэй хуульч, төрийн зүтгэлтүүд хашиж ирсэн өндөр хариуцлагатай ажлууд болохыг онцолж, амжилт хүслээ.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Л.Өлзийсайхан Улсын Их Хурлын тамгыг гардуулан өгөхдөө, Тамгын газраасаа дэвшин томилогдож байгаа Д.Энхбат ажлаа сайн мэдэх тул илүү эрч хүчтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна гэсэн юм. Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Улсын Их Хурлын бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэгдэн өөрчлөгдөх гэж байгаа энэхүү чухал үед уг үүрэг хариуцлагыг хүлээн авч байгаагаа дурдаад, цахим хуралдаан дэгийг нэвтрүүлж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан хоёр ч удаагийн өөрчлөлтийг гардан, парламентын өөрийн үнэлгээний тогтолцооны суурийг тавьсан Л.Өлзийсайхан даргын шинэчлэлүүдийг үргэлжлүүлэхээ илэрхийлэв.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр 2001 онд төгсөж, 2008 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр, 2013 онд БНХАУ-ын Өвөр Монголын их сургуульд докторын зэрэг хамгаалжээТэрбээр, 2009-2017 онд Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх, ахлах зөвлөх, 2017-2022 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Засгийн газрын ахлах референтээр ажилаж байсан бөгөөд 2022 оноос Улсын Их Хурлын Тамгын газарт хэлтсийн даргаар ажиллаж байв. Д.Энхбат төрийн албанд 15 жил, үүнээс Улсын Их Хурлын Тамгын газарт 11 жил ажиллаж байгаа юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ