Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, "Авлигын хэргийн шүүх байгуулах тухай асуудлаас ард түмэн айхгүй байгаа. Харин авлигачид хамгийн их айж, эсэргүүцэж байна. Нүүрсний сонсголыг нүүрсчид хамгийн их эсэргүүцэж, тэд хуулийнхан, банк санхүү, сэтгүүлчидтэй болсон байна. Авлигын хэргийг дагнан шийдвэрлэдэг шүүх болон нүүрсний сонсголтой холбогдуулан улс төрчид болон хуулийнхан бохир авлигачдаасаа бүрэн салахыг шаардаж байна" гэлээ.