Интерполоор эрэн сурвалжилж байсан этгээдийг дайчлан баривчилжээ.
Тодруулбал, хүнийг алхаар завдсан, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэн "Г" нь мөрдөн байцаалтаас оргон зайлж Монгол Улсад орж ирсэн байна. Улмаар хоёр улсын гэрээний дагуу баривчлан, саатуулах яаралтай арга хэмжээ авах хүсэлтийг ОХУ-ын Интерполын төв товчооноос манайд ирүүлжээ. Уг хүсэлтийн дагуу өөр улс руу дамжин өнгөрөхөөр төлөвлөн, түр орогнож байсан иргэн "Г" гэгчийг БГД-ийн нэр бүхий зочид буудлаас өнгөрсөн шөнө буюу арван нэгдүгээр сарын 27-ны өдөр дайчлан баривчилсан байна. Улмаар ОХУ-д хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.