Хан-Уул дүүрэгийн 11 дүгээр хороо Зайсангийн-Ам гэдэг газар гурван хүн самарт явснаас иргэн У нь есдүгээр сарын 08-ны өдөр буцах замдаа сураггүй болсон гэсэн дуудлага есдүгээр сарын 20-ны өдрийн 17:10 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлага мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт есдүгээр сарын 24-ний өдрийн 09:00 цагаас 19:27 цаг хүртэл Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч, иргэн У/39 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг “Зайсангийн-Ам”, “Дугуй цагаан” гэдэг газраас “Тэнгэр хад” гэдэг газар хүртэл 35 км-т явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг 09.25-ны өдрийн 10:00 цагт дахин эхлүүлсэн гэж Онцгой Байдлын Ерөнхий газраас мэдээллээ.