Б.Пунсалмаа: Эмэгтэйчүүдийг нийгмийн сайн, сайхны төлөө ажиллахад нь уриалж, манлайлах үүргийнхээ дагуу би нэрээ дэвшүүлж байна

Б.Пунсалмаа: Эмэгтэйчүүдийг нийгмийн сайн, сайхны төлөө ажиллахад нь уриалж, манлайлах үүргийнхээ дагуу би нэрээ дэвшүүлж байна

АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо /АЭХ/-ны тэргүүнийг тодруулах "Дээд чуулган" ирэх даваа гараг /2023.09.25/-т товлогдоод байна. Тус холбооны тэргүүнд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн болоод Б.Жаргалан, Б.Пунсалмаа, Д.Үүрийнтуяа, Д.Эрдэнэсувд, Ц.Уянга, Н.Одонгуа гэсэн эмэгтэйчүүд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн. 

Тэгвэл Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд нэрээ дэвшүүлсэн дээрх эмэгтэйчүүд өнөөдөр мандат гардан авлаа. Энэ үеэр нэр дэвшигч Б.Пунсалмаа " Эмэгтэйчүүдийг нийгмийн сайн, сайхны төлөө ажиллахад нь уриалж, манлайлах үүргийнхээ дагуу би нэрээ дэвшүүлж байна.  Ардчилсан нам үзэл баримтлал, үнэт зүйлээрээ нэгдсэн улс төрийн байгууллага. Тэгэхээр тэнцвэртэй ажиллах нь чухал. Монгол Улсын хөгжлийн төлөө, сайн сайхныг төлөө ажиллах шаардлагатай. Бүх шударга бус асуудлыг шударга гэх тодорхойлолтод зангидах нь чухал" гэлээ.

ҮЗЭХ: