Цагдаагийн ерөнхий газраас "Та татгалзаарай" аяныг энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Уг аянд Соёлын тэргүүний ажилтан, дуучин М.Үүрцайх нэгдэж, архинаас татгалзахыг уриаллаа.
ВИДЕО:
Тэрбээр "Олон ажлыг хийх боломжтой цаг хугацаагаа хүн алдсан байдаг. Заавал нас явсныхаа дараа ойлгож, ухамсарлах биш эд залуу нийгэмд байр суурь эзлээд хөдөлмөрлөх үедээ ойлгох хэрэгтэй. Салалт, гэр бүлийн хүчирхийлэл их байна. Архинаас яагаад татгалзаж болохгүй юм бэ. Яагаад хүнд чичлүүлж архичин гэх нэр гуншинг зүүх ёстой юм. Тэгэхээр нэг удаа ч гэсэн татгалзаад үзээрэй. Амиа бодох биш ирээдүй үр хойчдоо ч үүнийг уриалмаар байна" гэлээ.