Өнөөдөр /2023.09.22/ Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт "гарцан дээр зорчиж явсан хүүхэд автомашинд мөргүүлж, зам тээврийн осолд өртсөн" гэх зурагт мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан.
Иймд бид энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Өнөөдөр /2023.09.22/ Сүхбаатар дүүргийн 4-р хороо "Хүүхдийн 100"-д байрлах Хаан банкны баруун талын гарцан дээр Приус-20 маркийн автомашинтай жолооч нь 70 орчим настай иргэн Ц-г мөргөсөн гэх дуудлага, мэдээллийг Тээврийн цагдаагийн алба хүлээн авч, шалгаж байна" гэж мэдэгдлээ. Иймд иргэд та бүхнийг автозамын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж тус мэдээллийг нийтэллээ.