БНСУ-ын алдарт "BTS" хамтлагийн гишүүн Шюга өнөөдөр буюу есдүгээр сарын 22-ны өдөр цэргийн албанд татагдлаа.
Өмнөд Солонгосын хуульд хөдөлмөрийн чадвартай бүх эрчүүд цэргийн алба хаах ёстой. Гэхдээ эрүүл мэндийн асуудалтай хүмүүс нийгмийн алба хашдаг аж. Иймд BTS хамтлагийн гишүүн Шюга эрүүл мэндийн шалтгааны улмаас нийгмийн ажил хийнэ. Тэрбээр эхлээд 5 долоо хоногийн турш сургалтад хамрагдах бөгөөд 2025 онд цэргээс халагдах юм.