ШУУРХАЙ: Сурагчид нь хордсон ЕБ-ын 18 дугаар сургуулийн үйл ажиллагааг түр зогсоож, байраа тэдэнд түрээсэлж байсан "Монгол бизнес дээд сургууль"-ийг шалгаж эхэлжээ

ШУУРХАЙ: Сурагчид нь хордсон ЕБ-ын 18 дугаар сургуулийн үйл ажиллагааг түр зогсоож, байраа тэдэнд түрээсэлж байсан "Монгол бизнес дээд сургууль"-ийг шалгаж эхэлжээ

Өнөөдөр /2023.09.21/ Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн зургаадугаар ангийн сурагчид хичээлдээ сууж байхад нь гэнэт бөөлжих, суулгалтын шинж тэмдэг илэрсэн байдаг. Иймд эрүүл мэндийн байгууллага болон цагдаагийн алба хаагчдаас бүрдсэн шуурхай ажлын хэсэг гарч газар дээр нь ажиллаж байна. 

Тэгвэл Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн үйл ажиллагааг түр зогсоож, ирэх даваа гараг /2023.09.25/-т ажлын хэсгийн дүгнэлт хэрхэн гарахаас хамаарч, үйл ажиллагааг нь одоогийн байранд нь эхлүүлэх эсэхийг шийдэхээр болсон байна.

Учир нь Ерөнхий боловсролын 18 дугаар сургууль нь "Монгол бизнес дээд сургууль"-ийн байрыг түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг байсан ба түрээслүүлэгч талд хандан "агааржуулалт, гаднах орчныг сайжруулж өгөх"-ийг шаардаж байж. Гэтэл түрээслүүлэгч буюу "Монгол бизнес дээд сургууль"-ийн удирдлагуудын зүгээс шаардлагыг биелүүлээгүй гэх мэдээлэл байна. Мөн зургаадугаар ангийн сурагчид газанд хордсон байж болзошгүй гэсэн урьдчилсан байдлаар таамаглаж байсан ч одоогоор нотлогдоогүй байгаа аж.  Харин 18 дугаар сургуулийн сурагчдад олноор хордлогын хэв шинж нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ. 




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ